Танилцуулга

Heejin Улаанбаатар хотод алдартай акробатч Хуужигийн Цэцэгмаагийн шавь болон, уран нугаралт анхлан сурсан юм.

Бүжгийн түвшингээ тэрээр Франц улсын Le Havre хотын, Arthur Honagger консерватoрт ахиулсан билээ.

Түүнчлэн гурвалсан номероо Тайланд улсад 2007 – 2008 оны хооронд, Мексик улсын Atayde de Mexico циркд 2008 – 2009 оны хооронд тус тус танилцуулж байсан.

2010 онд тэрээр  Blue Sky Girls хамтлагаараа олон улсын циркчдийн А зэрэглэлийн тэмцээн Monte Carlo-с хүрэл медаль хүртсэн юм.

2015 оны зургаан сард Францын үндэсний телевизийн алдарт нэвртүүлэг  “Plus Grand Cabaret du Monde”-д Gabrielle Rizzi-н хамт хос номероороо оролцсон юм.

Sigrid Lachapelle-ийн Heejin Diamond-д зориулан 2015 онд тавьсан анхны үзүүлбэр нь алмааз хэлбэртэй ширээн дээр байдаг бол 2016 онд бүтээгдсэн тэдний хоёр дахь үзүүлбэр нь хориотой бүхэнрүү олноороо хошуурч байсан 1920-д оны үеийн мөрийтэй тоглоомын газруудаас сэдэвлэсэн байлаа.

2016 оны есөн сараас хойш Heejin Парис хотын  “Paradis Latin” кабаре шоуны сор үзүүлбэр болоод байгаа бөгөөд Германы Krystall Palast болон GOP зэрэг шоунуудад бас тоглодог юм.